“Ар гурван хэц” ХХК нь барилгын салбартаа 5-15 жил хүртэл ажиллаж байгаа дадлага туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр баг хамт олноо бүрдүүлэн 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын дотор заслалын ажлаар гараагаа эхлүүлсэн. Бид 2012 оноос компани болон өргөжсөн бол 2016 оноос барилгын тусгай зөвшөөрөл авч бүтээн байгуулалтын салбартаа тодорхой хэмжээний амжилт, ололттоор дүүрэн үйл ажиллагаа явуулж байна. Анх 9-10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бид өдгөө барилгын өргөтгөл, шинэчлэл, гадна дотор засал чимэглэл, барилгын материалын худалдаа, онцгой төвөгшилтэй барилга байгууламжын угсралт буюу 16 давхраас дээш барилга угсралтын ажил явуулах хүчин чадалтай мөн санхүүгийн алба, инженерингийн алба гэх мэт нийт 100 гаруй ажилчидтай болжээ.